Орчин үеийн хөгжлийн чиг хандлага технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн Ажилтны сэтгэлгээ, хандлага, мэдлэг чадварыг хөгжүүлэх замаар сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлж байгууллагын эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх гүүр, бизнесийн хамтрагч нь байна.

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАДВАРЛАГ БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

“Өгөөмөр гавилууд” ХХК нь Шударга хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг ба бид албадан болон насанд хүрээгүй хүүхдийн, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг үл тэвчдэг. Ажил хайгч бүрт адил тэгш боломж олгох зарчмыг баримтлахдаа нас хүйс, үндэс угсаа, арьсны өнгө, нийгмийн гарал, боловсролын ялгаа, бэлгийн чиг хандлага, улс төрийн болон шашны итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхдаггүй. Бид орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмждэг.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

Бид өргөн мэргэжлээр, ажлын туршлага үл харгалзан зөв хандлага, ур чадвартай ажилтан таны
анкет, мэдээллийг хугацаа харгалзахгүй байнга хүлээн авч байна.
Та анкет илгээхдээ доорхи санамжтай танилцаж зааврын дагуу илгээхийг зөвлөж байна.
1. Сүүлийн 6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг хавсаргах
2. Мэргэжлийн үнэмлэх, диплом, сертификатны Монгол, Англи хэл дээрх хуулбар
3. Анкетын асуулга бүрт үг үсгийн товчлолгүй, дэлгэрэнгүй хариулах
4. Мэдээлэл бүр үнэн зөв байх

Сонгон шалгаруулалтын явц

1. Анкет хүлээн авч байна

Өргөдлөө заасан хугацаанаас өмнө бүртгүүлнэ үү.

2. Сонгон шалгаруулалт хийгдэж байна

Өргөдөл хүлээн авч дууссан. Сонгон шалгаруулалт явагдаж байна

3. Сонгон шалгаруулалт дууссан

Амжилттай ажил горилогчийг сонгон шалгаруулсан болно.

(+976) 70535115

(+976) 88009419

(+976) 88004768

Өмнөговь аймаг Ханбогд сум

Өгөөмөр төв 2 давхар 202 тоот

hrspecialist@uguumurgaviluud.mn

otgontumurd@uguumurgaviluud.mn