КОМПАНИЙН

Дэлхийд өрсөлдөнө уриатай Өгөөмөр гавилууд компаны үндэс суурь  2010 оноос улбаатай бөгөөд богино хугацаанд өсөн дэвжиж чаджээ. Оновчтой шийдвэр зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө 50 орчим ажилтантай өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна. Өгөөмөр гавилууд компани нь хүний нөөц, агуулах түрээсийн үйлчилэгээ, Хайрга дайрганы карьер чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Шинэчлэгдэж мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн ухамсарт соёлыг төлөвшүүлэгч компани болохоор эрхэм зорилгын хүрээнд чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэх боловсролтой ажилчдаар эгнээгээ бүрдүүлэн Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг төгөлдөржүүлсээр байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид бизнесийн үйл ажиллагаанд ёс зүйтэйгээр, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж, боловсон хүчний ур чадвар,зөв хандлага хүсэл тэмүүлэлтэй хослуулан салбартаа тэргүүлэгч байр суурийг эзлэн  Монгол улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулагч байна.

АЛСЫН ХАРАА

Үйлчлүүлэгчдийн тэргүүн сонголт байж орон нутагт үнэ цэнэ, баялагийг бүтээж улс орны хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ

– Харилцагчийн ДЭЭДЛЭЛ

– Өөрчлөлт

–  Хариуцлагатай байдал

– Багийн ажиллагаа

– Тасралтгүй сайжруулалт

Захирлын

ӨГӨӨМӨР ГАВИЛУУД ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

Өгөөмөр гавилууд ХХК нь 2010 онд Өмнөговь аймаг Ханбогд суманд үүсгэн байгуудагдсан орон нутгийн компани юм.
Энэ хугацаанд манай хамт олон Оюу Толгойн ханган нийлүүлэгч байгууллагын хувьд Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн менежменттэй байгууллага болохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэний дүнд 2013 ондОюутолгой компаниас “Ханбогдын шилдэг ханган нийлүүлэгч”-ээр шагнагдсан билээ.

Бидэнтэй үргэлж хамт байгаа та бүхэндээ гүнээ талархаж итгэл найдварыг тань үргэлж өндөрт өргөж явахаартуйлын хичээх болно.

Та бидний хамтын хичээл зүтгэл үргэлж эх оронд минь сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг авч ирсээр байх болтугай.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ     М.ХАШБААТАР

(+976) 70535115

(+976) 88009419

(+976) 88004768

Өмнөговь аймаг Ханбогд сум

Өгөөмөр төв 2 давхар 202 тоот

hrspecialist@uguumurgaviluud.mn

otgontumurd@uguumurgaviluud.mn