Өгөөмөр Гавилууд ХХК

Бид бизнесийн үйл ажиллагаанд ёс зүйтэйгээр, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж боловсон хүчний ур чадвар,зөв хандлага хүсэл тэмүүлэлтэй хослуулан салбартаа тэргүүлэгч байр суурийг эзлэн бүс нутгийн /Монгол улсын/ хөгжилд жинтэй хувь нэмэр оруулагч байна.

 

Бид үйл ажиллагаа явуулсан салбар бүртээ тэргүүлэгч байж улс орны хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэнэ. Хамтрагч байгууллагуудтай итгэлтэй харилцааг бий болгож тэдний тэргүүн сонголт байна.

 

Бид "Өгөөмөр гавилууд" гэх нэг гэр бүл.

1
1

КОМПАНИЙН

Өгөөмөр гавилууд компани нь 2010 онд Өмнөговь аймаг, Ханбогд суманд байгуулагдсан орон нутгийн байгууллага юм. Оновчтой шийдвэр зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна.
Шинэчлэгдэж мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн ухамсарт соёлыг төлөвшүүлэгч компани болохоор эрхэм зорилгын хүрээнд чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэх боловсролтой ажилчдаар эгнээгээ бүрдүүлэн Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг төгөлдөржүүлсээр байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид бизнесийн үйл ажиллагаанд ёс зүйтэйгээр, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж, боловсон хүчний ур чадвар,зөв хандлага хүсэл тэмүүлэлтэй хослуулан салбартаа тэргүүлэгч байр суурийг эзлэн  Монгол улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулагч байна.

АЛСЫН ХАРАА

Үйлчлүүлэгчдийн тэргүүн сонголт байж орон нутагт үнэ цэнэ, баялагийг бүтээж улс орны хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ

– Харилцагчийн ДЭЭДЛЭЛ

– Өөрчлөлт

–  Хариуцлагатай байдал

– Багийн ажиллагаа

– Тасралтгүй сайжруулалт

АМЖИЛТЫН

timeline_pre_loader

2014 онд

Монголын татварын албаны дээд шагнал болох шилдэг татвар төлөгч
“Цэнхэр дэвтэр”-

2014 онд

“Ханбогд сумын шилдэг компани”

2013 онд

Оюутолгой компаниас “Ханбогдын шилдэг ханган нийлүүлэгч”

2012 онд

СIS ХХК-н “Сайн хамтрагч” талархал

НИЙГМИЙН

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах,  уриалан дуудах, ард иргэдийн амжиргаа агаад сэтгэлзүйг байнгын тогтвортой байлгахад анхаарч ажиллах нь хүрээлэн буй орчин болон хойч үеийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага билээ. Энэ үүргээ бүрэн ухамсарлаж нийгмийн хариуцлагын бодлогын цар хүрээгээ хязгаарлалгүй улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Цаашид улс орныхоо амар тайван байдал, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бусадтай хамтарч ажиллахад нээлттэй байна.

ХҮНИЙ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Дэлхийд өрсөлдөх хүчирхэг Монгол компанийг бүтээхээр мэдлэг боловсрол, авъяас чадвар, сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өгөөмөр гавилууд гэх нэгэн гэр бүлд мэдлэг боловсролоо ажил болгоё, эрч хүчтэйгээр хийж бүтээе, амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн хүн болгонд нээлттэй билээ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Эрч хүчтэй, Эерэг хандлагатай залуу таныг Өгөөмөр гавилууд компани үргэлж хайж байдаг билээ. Бид таны мэдлэг боловсрол, туршлага ур чадварт үндэслэн ажлын байр бүрт хугацаа харгалзахгүй анкет хүлээн авч байна. Таны мэдээлэл манай байгууллагын мэдээллийн санд бүртгэгдэж нөөцөнд хадгалагдсанаар тохирох ажлын байр гарах үед бид тантай эргэн холбогдох болно.

ХАМТРАГЧ

(+976) 70535115

(+976) 88009419

(+976) 88004768

Өмнөговь аймаг Ханбогд сум

Өгөөмөр төв 2 давхар 202 тоот

hrspecialist@uguumurgaviluud.mn

otgontumurd@uguumurgaviluud.mn